Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцонд хоёр ихэр охин төржээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцонд хоёр ихэр охин төржээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ.

Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч хамт ниссэн бөгөөд эх хүүхдийг эсэн мэнд амаржуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тусгай үүргийн онгоц өнөө шөнө 01:13 цагт Улаанбаатарт газардах бөгөөд амаржсан эхийн ар гэрийнхэнтэй холбогдож энэхүү баярт мэдээг хүргэж байгаа аж.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар