Япончууд дэлхийн хамгийн жижиг рубик шоо бүтээлээ

Япончууд дэлхийн хамгийн жижиг рубик шоо бүтээлээ

Рубикийн шоог анх Японд бүтээсний 40 жилийн ойг тохиолдуулан дэлхийн хамгийн жижиг шоог бүтээжээ. Тус шоо нь хоёр грамм орчим жинтэй, тал бүр нь 9.9 миллиметр хэмжээтэй хөнгөн цагаанаар хийгдсэн бөгөөд 198,000 иений ($1,878) үнэтэй худалдаанд гарах гэнэ. Шоог Сайтай мужид байрладаг Японы металл боловсруулдаг MegaHouse компани бүтээжээ. 

Японд анх 1980 онд рубик шоо зарж эхэлсэн бөгөөд зөвхөн эхний жилд нь дөрвөн сая зарагдаж байсан хэмээн “MegaHouse” мэдээлжээ.  

Эх сурвалж: Nippon