Монгол банк тэргүүний ажилтан шалгаруулах арга хэмжээнд 107 сая төгрөгийг зарцуулжээ

Монгол банк тэргүүний ажилтан шалгаруулах арга хэмжээнд 107 сая төгрөгийг зарцуулжээ

Манай улсад 2014 оноос эхлэн Шилэн дансны хууль хэрэгжиж буй. Шилэн дансны тухай хуулийн зорилго нь төсвөөс санхүүжих аливаа байгууллага хэдий хэмжээний мөнгийг  юунд зарцуулав гэдгийг өөрийн сайт болон интернетэд дэлгэснээр сонирхсон хүн бүхэн орж үзэх, мөн хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Тэгвэл Монгол банкны шилэн дансанд хэд хэдэн анхаарал татахуйц зарлага байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 18-ны өдөр Монгол банкны Ерөнхийлөгч “Forbes” сэтгүүлд 10 сая төгрөгөөр ярилцлага хэвлүүлжээ. Түүнчлэн 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалт” зохион байгуулсны төлбөр 9 гаруй төгрөг, дахин 8 сая төгрөгөөр хоёр удаа тус уулзалтыг зохион байгуулсан аж.

Сэтгүүлчидтэй хийсэн өндөр өртөгтэй зангиагүй уулзалтаар тэдний зарлага “зогссонгүй”. Монгол банк шилдэг ажилтан шалгаруулах арга хэмжээнд заалын түрээс, хүндэтгэлийн зоог, “Фантастик продакшин”-ыг урьсан гэх мэт зардалд нийтдээ 107 сая гаруй төгрөгийг зарцуулжээ.