Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй үеийг түүхийн чухал баримтуудаар харуулах “ЕCHOES OF THE EMPIRE: BEYOND CHENGIS KHAN” хэмээх шинэ баримтат кино дэлхийн нээлтээ онлайнаар хийх гэж байна. Энэ сарын 16-наас үзэгчдийн хүртээл болох энэхүү баримтат киноны зохиолыг Америкийн зохиолч, түүхч Дебора С.Ховард бичсэн бол найруулагчаар нь Роберт Х.Либерман ажиллажээ.
Чингис хааны түүхээс эхлэн Монгол улсын өнгөрсөн ба одоо үеийн дүр төрхийг гайхалтайгаар зураглан харуулах энэхүү бүтээлд монгоын ард түмний түүхэн үнэт баялаг, тусгаар тогтнол, эрхэмлэн дээдэлдэг эрх чөлөө зэргийг онцлон харуулах ажээ. Мөн монголын байгалийн үзэсгэлэнт газруудыг харуулах ба хэвшмэл ойлголтуу;ыг эвдэж чадсанаараа онцлог болохыг судлаачид тэмдэглээд байна.