Монгол банк 50 мянган төгрөгийн дэвсгэрт хэвлэх үү

Монгол банк 50 мянган төгрөгийн дэвсгэрт хэвлэх үү

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанк удахгүй мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг УИХ-д оруулна хэмээн өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн. Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Судалгааны ажил явагдаж байна. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Манай мөнгөн дэвсгэртийн хамгийн том нь 20 мянган төгрөг байдаг. Хорин мянган төгрөгийг ам.доллар руу шилжүүлбэл 7 ам.доллартой тэнцэж байгаа. Хүмүүс мөнгөө ам.доллар руу шилжүүлж байгаа нь манай мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт бага байгаатай холбоотой гэж үзэж дэвсгэртийн хэмжээг нэмэх боломжтой Монголбанкнаас харж байгаа. Энэ талаар удахгүй тодорхой санал гарах байр суурьтай байгаа" гэсэн юм. 

Монголбанк бие даан шинэ төрлийн мөнгөн тэмдэгт хэвлэх эрхгүй бөгөөд УИХ хэлэлцэн шийдвэрлэснээр Монголбанк гүйлгээнд гаргах хуулийн зохицуулалттай юм. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө