ВИДЕО: АНУ-д 100 хувь авто жолоодлоготой, өөрөө явагч такси-үйлчилгээг нэвтрүүлжээ

ВИДЕО: АНУ-д 100 хувь авто жолоодлоготой, өөрөө явагч такси-үйлчилгээг нэвтрүүлжээ

“Alphabet”-ийн автомат жолоодлоготой автомашины салбар нэгж "Waymo" компани “өөрөө удирдлагатай” 100 хувь авто жолоодлоготой  такси үйлчилгээний автомашиныг танилцууллаа. Тус машиныг “Google Play” болон “App Store” –н аппликейшнээр дамжуулан шууд дуудах боломжтой бөгөөд одоогоор АНУ-ын Финикс хотод “Waymo One” үйлчилгээний гишүүд ашиглаж байгаа юм байна. Жолоочгүй автомашин 50 милл хавтгай дөрвөлжин талбайд хүмүүст үйлчлэх боломжтой бүтээгдсэн бөгөөд цаашдаа 100 милл хавтгай дөрвөлжин талбайд ажиллуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Тус компани  автомат жолоодлоготой машин бүтээх ажлыг 2015 оноос эхлүүлсэн. Харин энэ жил цар тахлын улмаас хүмүүс нийтийн тээврээр зорчих нь багассантай холбогдуулан ажлаа эрчимжүүлж, бүтээгдэхүүнээ туршилтад гаргасан байна.

ҮЗЭХ:

Эх сурвалж: Washingtonpost