Зуун мянга гаруй эмэгтэйн зургийг нүцгэн болгож хувиргасан байжээ

Зуун мянга гаруй эмэгтэйн зургийг нүцгэн болгож хувиргасан байжээ

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүний гэрэл зураг, видео дүрсийг жинхнээс нь ялгах аргагүйгээр өөрчилдөг “deepfake” гэх технологи байдаг аж. Тэгвэл нэгэн телеграм мессенжэрийн бот уг технологийг ашиглан 100,000 гаруй эмэгтэйн зургийг зөвшөөрөлгүйгээр нүцгэн болгож өөрчилж байсныг кибер аюулгүй байдлын Sensity компани илрүүлжээ.

Уг бот нь эмэгтэй хүний хувцастай зургийг хувиргаж, бодитой мэт нүцгэн зураг болгодог гэнэ. Улмаар хүссэн хүн бүр нүцгэлж үзэхийг хүссэн эмэгтэйнхээ зургийг уг бот руу илгээхэд хэсэг хугацаанд боловсруулсны дараа нүцгэн хувилбарыг нь буцааж байжээ.

2020 оны долдугаар сарын байдлаар 104,852 эмэгтэйн зураг ийм замаар хөрвүүлэгдэж, нийтэд тарсан байна. Хувиргасан зургуудын 70 хувь нь хувь хүний сошиал хуудаснаас авсан зурагнууд байсан бол насанд хүрээгүй охидын зураг ч байсан аж.

Тиймээс сүүлийн үед “deepfake” технологийн аюулын талаар мэргэжилтнүүд, судлаачид ихээхэн анхааруулах болсон байна.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө