2021 онд найман аймгийн ЗДТГ-ын барилгыг шинээр барихад 18 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

2021 онд найман аймгийн ЗДТГ-ын барилгыг шинээр барихад 18 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

Дэлхий нийтээр тархсан коронавируст цар тахлын улмаас улс орнуудын эдийн засагт томоохон хүндрэл учирч буй. Манай улсад ч төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 4.8 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Улмаар Засгийн газраас тэвчиж болох зардлыг танаж, нэн хэрэгцээт зүйлсд төсвийг голлон зарцуулна хэмээн мэдэгдсэн.

Харин 2021 онд найман аймгийн Засаг даргын тамгын газрын байрыг шинээр барьж, хоёр аймаг, нэг дүүргийн ЗДТГ-ын байранд их засвар хийхээр төсөвлөжээ.

Ингэхдээ аймгуудын найман аймгийн ЗДТГ-ын байрыг шинэчлэх ажилд нийт 18 гаруй тэрбум төгрөг, түүнчлэн хоёр аймаг, нэг дүүргийн ЗДТГ-ын барилгын засварт 2 тэрбум төгрөгийг зарцуулах аж. Тодруулбал,

Шинээр ЗДТГ баригдаж буй аймаг, сумдууд:

  • Дорнод аймаг Чойбалсан хот-7,499,600,000 төгрөг
  • Баянхонгор аймаг Баацагаан сум-1,200,000,000 төгрөг
  • Булган аймаг Баян-Агт сум-806,300,000 төгрөг
  • Завхан аймаг Түдэвтэй сум-1,200,000,000 төгрөг
  • Завхан аймаг Ургамал сум-1,200,000,000 төгрөг
  • Завхан аймаг Шилүүстэй сум-1,200,000,000 төгрөг
  • Өвөрхангай Хайрхандулаан сум-800,000,000 төгрөг
  • Сэлэнгэ Баруунбүрэн сум-700,000,000 төгрөг
  • Ховд аймаг Чандмань сум-1,200,000,000 төгрөг
  • Хөвсгөл аймаг Түнэл сум-1,200,000,000 төгрөг
  • Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум-1,200,000,000 төгрөг нийт 18 тэрбум 200 гаруй сая төгрөг 

ЗДТГ-ын барилгын их засварт:

  • Засаг даргын Тамгын газрын их засвар-Өвөрхангай, Арвайхээр сум-200,000,000 төгрөг
  • Засаг даргын Тамгын газрын их засвар-Архангай, Ихтамир сум/ 300,000,000 төгрөг
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяа байгууллагын их засвар-Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг-1,500,000,000 төгрөг буюу нийт хоёр тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ.