Мексикийн төв хэсгээс 59 хүний цогцос олджээ

Мексикийн төв хэсгээс 59 хүний цогцос олджээ

Сүүлийн жилүүдэд хар тамхитай холбоотой хүчирхийллийн хэргүүд даамжирч буй Мексикийн төв хэсгээс 59 хүний цогцсыг илрүүлжээ. Эрх баригчдын мэдээлж буйгаар эдгээр цогцосны 10 гаруй нь эмэгтэй хүнийх байсан бол үүний дунд өсвөр насны хүүхдүүдийн цогцос ч байсан аж.

Албаныхан хохирогчдыг хар тамхины бүлэглэлийн золиос болсон гэж үзэж байгаа юм байна. Мексикийн Гуанажуато мужид ойрын үед охид, бүсгүйчүүд сураггүй алга болох тохиолдол бүртгэгдэх болсон. Иймд цагдаа нар сураггүй болсон иргэдийн ар гэр, хамаатан садны мэдүүлгээр эрэн сурвалжилга явуулах явцдаа эдгээр цогцсыг илрүүлсэн байна.

Хар тамхины бүлэглэлүүдийн оромж болсон Гуанажуатод энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд 2250 хүн амины хэрэг бүртгэгдсэн бөгөөд албан ёсны мэдээгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 гаруй хувиар өссөн байна. Түүнчлэн Мексик даяар одоогоор 400 мянга гаруй иргэн сураггүй алга болсон гэж бүртгэгджээ. 

Эх сурвалж: Aljazeera