Бөхийн барилдаанд бүртгүүлээд барилдаагүй бөхчүүдэд сонсох ажиллагаа зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд бүртгүүлсэн боловч ирж барилдаагүй, мөн аймаг, дүүргийн наадамд зодоглож барилдсан боловч барилдаан дундаас орхиж, наадамчин олныг үл хүндэтгэсэн нэр бүхий 51 бөхөд Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс албан шаардлага хүргүүлсэн байдаг. Тэгвэл энэ үйлдлийнх нь талаарх тайлбарыг 2026 оны аравдугаар сарын 10-ны өдрийн дотор хүлээн авсан байна. Харин дурдсан хугацаанд албан тайлбараа ирүүлсэн бөхчүүдтэй ирэх лхагва гарагт буюу 2026 оны аравдугаар сарын 14-ний өдрийн лхагва гарагт 15:00 цагт уулзаж, сонсох ажиллагаа зохион байгуулахаар болсон гэдгийг Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.