БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Архангай аймгийн малчдад усны сав бэлэглэжээ.
Тодруулбал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Архангай аймгийн малчдад 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий усны сав бэлэглэсэн байна. Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цао Ли "Өнгөрсөн жил бид Архангай аймгийн малчдад гардуулсан эко усны савнууд маш их талархал хүлээсэн. Өнөөдөр бид шинэ эко усны савыг авчирлаа. Илүү олон малчинд ашиг тустай байхыг хүсэж байна" хэмээжээ.