Дэлхий дахинд халдвар авсан хүний тоо анх удаа хагас саяар өслөө

Дэлхий дахинд халдвар авсан хүний тоо анх удаа хагас саяар өслөө

Дэлхий дахинд коронавирусийн халдвар авсан хүний тоо өдөрт анх удаа 500 мянга гаруйгаар нэмэгджээ.

Дэлхийн хэмжээнд халдварын нийт тохиолдлын тоо сүүлийн хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд 25 орчим хувиар өсөөд байна. Өнгөрсөн баасан гарагт халдварын тохиолдлын тоо өдөрт анх удаа 400 мянгаар нэмэгдсэн юм. Өрнөдийн дийлэнх орон, Латин Америкийн хэд хэдэн улсад сүүлийн хэдэн долоо хоногт халдвар авсан хүний тоо урьд бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор олон Засгийн газар халдварын тархалтыг хяналтад авах хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 44.7 сая хүн халдвар авч, 1.17 сая орчим хүн нас баржээ. Түүнээс халдварын тохиолдлын 66 гаруй хувь, нас барсан тохиолдлын 76 гаруй хувь нь Европ, Хойд Америк, Латин Америкт бүртгэгдсэн байна.  Тус тивд 9.5 сая орчим хүн халдвар авч, 261 мянга орчим хүн нас баржээ.

Дэлхийн улс орнуудаас халдварын тохиолдол, нас барсан хүний тоогоороо нэгдүгээрт бичигдэж буй АНУ-д 8.9 сая орчим хүн халдвар авч, 228 мянга орчим хүн нас барcан бол манай хойд хөрш ОХУ-д 1.5 сая хүн халдвар авч 27 мянган хүн нас баржээ. Харин Азид халдвар авсан хүний тоо өнгөрсөн бямба гарагт 10 сая давсан байна. Хэдийгээр Азийн орнуудад халдварын үзүүлэлтүүд буурч байгаа боловч Энэтхэгт халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байна.

Эх сурвалж: CNN