Дэлхий даяар зохиогддог Зэрлэг ан амьтдын инээдмийн гэрэл зургийн уралдаанд ууртай төрхтэй, дунд хуруугаа гозойлгосон мэт яст мэлхийн гэрэл зураг ялжээ. Гэрэл зургийг Марк Фицпатрик хэмээх зурагчин Австралийн Куинсланд дахь Леди Эллиот арлын ойролцоо яст мэлхийтэй сэлж байхдаа дарсан бөгөөд нэг л кадр дарж, яст мэлхийн хөгжилтэй агшныг буулгаж чадсан байна.
Зэрлэг ан амьтдын инээдмийн гэрэл зураг шалгаруулах уралдааныг анх гэрэл зурагчин, байгаль хамгаалагч Пол Жойнсон-Хикс, Том Суллам нар санаачилж байжээ. Уралдааны зорилго нь ан амьтдыг хамгаалах талаар хүмүүст эерэг “мессеж” хүргэх юм.
Эх сурвалж: Technology.inquirer