Хойд Солонгосын тал БНСУ-ын иргэнийг буудаж хөнөөсөн хэрэг аргагүй хамгаалалт байсан гэж мэдэгдэв

Хойд Солонгосын тал БНСУ-ын иргэнийг буудаж хөнөөсөн хэрэг аргагүй хамгаалалт байсан гэж мэдэгдэв

Өнгөрсөн есдүгээр сард БНСУ-ын албан тушаалтныг Хойд Солонгост буудаж хөнөөгөөд цогцсыг нь шатаасан хэрэг гарсан талаар БНСУ-аас мэдээлсэн. Хохирогч нь Өмнөд Солонгосын төрийн албан хаагч байсан ба хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө сураггүй алга болоод байсан юм. Өмнөд Солонгосын тал тухайн албан тушаалтан нь хоёр Солонгосын усан хилийн бүсэд хууль бус загасчлалын үйл ажиллагааг шалгаж явсан гэж мэдэгдсэн.

Тэгвэл Хойд Солонгосын талаас уг асуудлыг аргагүй хамгаалалтын үр дүнд болсон гэж мэдэгджээ. Тодруулбал, Умардын албан ёсны “KCNA” мэдээллийн агентлаг "Манай цэргүүд хилийн бүсэд зөвшөөрөлгүй халдсан Өмнөд Солонгосын иргэнийг оргон зайлах гэж байна үзэж, аргагүй хамгаалалт хэрэглэхээс өөр аргагүй байдалд орсон. Өмнөдийн нутагт вирус тархсан аюулт нөхцөл байдал үүсчхээд байхад өөрийн иргэндээ хяналт тавиагүй нь тэдний буруу” гэжээ. Мөн Өмнөд Солонгосын сөрөг хүчний парламентын гишүүдийг энэ асуудлаар маргаан дэгдээж байна гэж буруутгасан байна.

Энэхүү мэдэгдэл хоёр Солонгосын зөрчлийг улам хурцатгах төлөвтэй байна. БНСУ-аас Хойд Солонгос руу дүрвэх, урвах тохиолдол бараг гардаггүй. Харин өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хойд Солонгосын дэглэмээс зугтан 30 мянган хүн Сөүлд ирж суурьшжээ.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө