“The Voice of Mongolia-2” шоуны ялагч Х.Ядам анхны уран бүтээлээ тун удахгүй хүргэнэ

“The Voice of Mongolia-2” шоуны ялагч Х.Ядам анхны уран бүтээлээ тун удахгүй хүргэнэ

“The Voice of Mongolia-2” шоу өнгөрсөн зун үзэгчдэд хүрч, үндэсний ялагчаар Х.Ядам тодорсон билээ. Тэрбээр шоуны дараа өөрийн бие даасан уран бүтээл дээр ажиллаад, тун завгүй яваа аж.

Түүний анхны уран бүтээл болох “Break the silence” дуу ирэх сарын 2-нд цацагдах гэж байна. Тэрбээр финалын шатанд шилдэг оролцогч Б.Оюутай тунан үлдэж, нийт санал хураалтын 58 хувийг авч, ялагч болж байсан билээ.

Шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам ялагчаар тодорсноор уран бүтээлийн гэрээ байгуулах эрхтэй болж, Францын алдарт “Renault” брэндийн “KAPTUR” загварын автомашины эзэн болсон.