ВИДЕО: Европын зах зээлд анх удаа нисдэг машиныг газрын тээвэрт хэрэглэхийг зөвшөөрчээ

ВИДЕО: Европын зах зээлд анх удаа нисдэг машиныг газрын тээвэрт хэрэглэхийг зөвшөөрчээ

Нидерландын Pal-V нисдэг машин үйлдвэрлэлийн Pal-V Liberty гэх цахилгаан хөдөлгүүрт, гурван дугуйт нисдэг машин нь Европын зах зээлд газрын тээврийн хэрэглээнд хүлээн зөвшөөрөгдсөн анхны тээврийн хэрэгсэл болжээ.

Тус нисдэг машины энгийн замын жолоодлогын дээд хурд нь 160 км/ц ба цахилгаан хөдөлгүүр нь 99 морины хүчин чадалтай аж. Харин нислэгийн горимын дээд хурд нь 180 км/ц бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 500 км-ийг 4.3 цагт туулах чадалтай бол газрын горимд1,315 хүртэл км туулах юм байна.

Уг машиныг газрын тээврийн хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнө тоормосны системийн хэвийн ажиллагаа, хурдны тойрог замын туршилт, хийн ялгаруулалт, дуу чимээний бохирдол зэрэг техникийн хяналтын үзлэг хийсний дараа нэвтрүүлэхээр хуульчилжээ. Энэхүү нисдэг машин нь харагдах байдлын хувьд дээвэр дээрээ эвхэгддэг сэнстэй, гурван дугуйтай, орчин үеийн автомашин шиг харагдах ба нисдэг тэрэгтэй харьцуулахад овор багатай буюу 2 зорчигчийг тээвэрлэх багтаамжтай аж.

Эх сурвалж:timesnownews.com