ВИДЕО: 85 жилийн настай 5 давхар барилгыг нураалгүйгээр шинэ байршилд зөөжээ

ВИДЕО: 85 жилийн настай 5 давхар барилгыг нураалгүйгээр шинэ байршилд зөөжээ

Шанхай хотын зүүн Хуанпу дүүрэгт орших 85 жилийн өмнө баригдсан таван давхар барилгыг бүхлээр нь газраас хөндийрүүлэн зөөж, шинэ байршилд нүүлгэн шилжүүлжээ. Үүний тулд  "явган машин" гэж нэрлэсэн шинэ технологийг ашигласан байна.

Уг барилгыг 1935 онд Шанхай хотын хуучин Францын концессын захиргааны зөвлөл барьж байсан бөгөөд хотын түүхэн байгууламжийг хэвээр хадгалахын тулд ийнхүү нураалгүйгээр зөөсөн аж. Байшинг зөөхийн тулд 200 гаруй зөөврийн тулгуур бэхэлсэн гэж төслийн техникийн ахлах удирдагч Лан Вүжи хэлжээ.

Тулгуурууд нь робот хөл шиг ажилладаг бөгөөд хүний алхмыг дууриаж, доош дээш өргөгдөж байдлаар хөдөлдөг байна.  Энэхүү технологийг “Shanghai Evolution Shift” компани 2018 онд бүтээж байжээ.

Барилгыг нийт 18 хоногийн хугацаанд 21 градус эргүүлж, 62 метр (203 фут) зайд шилжүүлсэн байна.Хуанпу дүүргийн засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар 2023 он гэхэд барьж дуусах арилжааны болон оффисын шинэ цогцолборыг барихын тулд сургуулийг нүүлгэн шилжүүлсэн байна.

ҮЗЭХ: 

Эх сурвалж: CNN