“Фауст” жүжиг маргааш дахин нэг удаа тоглогдоно

“Фауст” жүжиг маргааш дахин нэг удаа тоглогдоно

Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг. Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт эл жүжгийг энэ сарын 6-8-нд “Альфа” пост-драмын театрт тоглогдсон билээ. Тэгвэл жүжгийг үзэгчдийн  хүсэлтээр маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр дахин тоглохоор болжээ.

“Фауст” жүжгийн гол дүрүүдэд ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Ц.Цэлмүүн, Б.Хатанбаатар нар тоглож байгаа юм.