БНХАУ дэлхийн анхны 6G сүлжээг нэвтрүүлэхээр туршилтын хиймэл дагуул хөөргөжээ

БНХАУ дэлхийн анхны 6G сүлжээг нэвтрүүлэхээр туршилтын хиймэл дагуул хөөргөжээ

БНХАУ дэлхийн анхны 6G сүлжээг нэвтрүүлэхээр туршилтын хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ. Тус улс 2030 онд гэхэд дэлхийн хамгийн хурдан интернетийн үйлчилгээг ашиглах зорилготойгоор өнгөрсөн баасан гарагт пуужинг хөөргөсөн бөгөөд өчигдөр/2020.11.09/ энэ талаар албан ёсоор мэдээлсэн байна.

6G технологийг нэвтрүүлэхээр дэлхийн олон орны технологичид ажиллаж байгаа ч төдийлөн амжилт олохгүй байгаа. Хэрэв БНХАУ-ын туршилт амжилттай болбол одоо хэрэглэж буй интернетийн цацалтын хурдыг 100 дахин нэмэгдүүлэх боломжтой сансрын долгионы холбоо үүсэх юм.

Хятадын Инженерийн Академийн академич Сю Яншэнгийн хэлж буйгаар "6G хиймэл дагуулын холбооны сүлжээг газрын холбооны сүлжээтэй хослуулснаар 5G сүлжээнээс 100 дахин хурдтай сүлжээ бий болох" гэнэ.

Хиймэл дагуулд Аргентины “Satellogic” компанийн бүтээсэн “NewSat9-18” зайнаас тандан судлах 10 хиймэл дагуул хамт суурилуулсан байна. Одоогоор Хятадын цахилгаан холбооны хэд хэдэн компани, түүний дотор Huawei, ZTE, Xiaomi, China Telecom зэрэг компаниуд 6G сүлжээний өөрсдийн судалгааг эхлүүлсэн гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.  

Эх сурвалж:dailymail