Х.Баттулгын охин Б.Намуунаа эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулж хүмүүнлэгийн үйлс хийж байна уу

Х.Баттулгын охин Б.Намуунаа эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулж хүмүүнлэгийн үйлс хийж байна уу

Дэлхийн томоохон улс гүрнүүдийн удирдагчдын ар гэр, угсаа залгамжлагчид, Дэлхийн томоохон компаниудын эзэд ядуу буурай орон болоод иргэдэд тусламж үзүүлж, үүнийгээ хүмүүнлэгийн гэж нэрлэх нь бий. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн охин Б.Намуунаа нь гэр хорооллын алслагдсан бүсийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажил хийж байгаа ажээ. Түүнийг 2011 оноос хойш “Женко тур бюро” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэдэг. 

Тэрээр 2012 онд Б.Цог гэх залуутай Хөвсгөл далайн эрэгт хуримаа хийж байсан ч удалгүй тус залуугаасаа салж ганц бие амьдарсан гэдэг.

Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тэрээр “Оюуны Ундраа” группийн захирал С.Отгонбаярын том хүү О.Тэнүүнтэй ханилсан юм. Товчхондоо, Хадам аав нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан УИХ-ын гишүүн С.Амарсайханы төрсөн ах бөгөөд О.Тэнүүн “Оюуны ундраа пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Зайсан хилл” цогцолборын зохион байгуулагчаар ажилладаг байна.

Сонирхуулахад, Б.Намуун нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр дахь гэргий болох Ц.Энхтуяагаас төрсөн ууган охин нь юм. Тэр 1988 оны 7 сарын 20-нд төржээ.