ВИДЕО: Төрийн ордноос явдаггүй Ц.Нямдорж “Парламент-30” шатрын тэмцээнд оржээ

ВИДЕО: Төрийн ордноос явдаггүй Ц.Нямдорж “Парламент-30” шатрын тэмцээнд оржээ

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулсны 30 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурал болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын дунд шатрын “Парламент-30” тэмцээн уламжлал ёсоор саяхан /2020.11.07/ болж өндөрлөсөн байна.

Энэ удаагийн тэмцээнд нийт 40 шатарчин оролцсон бөгөөд Шатрын олон улсын хэмжээний мастер цолтой 1, спортын мастер-3, дэд мастер-3 оролцжээ. Тэгвэл энэхүү тэмцээнд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх “Төрийн ордноос явдаггүй” дарга гэдэг Ц.Нямдорж оролцсон байна.

Түүнийг шатар нүүх дуртай, хоббитой нэгэн гэдэг. Сонирхуулахад, тэрээр 2017, 2018 онд УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээнийг 2 удаа зохиоход Ц.Нямдорж гуай оролцож медаль хүртэж байжээ.