Нийтийн тээвэр богиносгосон цагийн хуваарийн дагуу ТАВ хоног үйлчилнэ

Нийтийн тээвэр богиносгосон цагийн хуваарийн дагуу ТАВ хоног үйлчилнэ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн зохих заалтын дагуу 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас эхлэн 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг хүртэл гамшгаас хамгаалах зэрэглэлийг нэмэгдүүлж “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.

Үүний дагуу нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрийн зохицуулалтаар буюу өглөөний 06.00-10.00 цаг, орой 17.00 цагаас 21.00 хүртэл явагдана гэдгийг энэ үеэр мэдэгдлээ.

Хатуу хөл хорионы үед зайлшгүй салбаруудын үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллах юм. Тухайлбал дэлгүүр, супермарктинг, шатахуун түгээх станц, эмнэлэг, худаг усан хангамжийн байгууллагууд, эрчим хүч, дулааны цахилгаан станц, түлш, дулаан хангамж, хэвлэл мэдээлэл харилцаа холбооны байгууллагууд, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдана аж.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө