Хотын дарга асан Х.Нямбаатар иргэн А.Уянгыг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгч, 500 сая төгрөг нэхэмжилжээ

Хотын дарга асан Х.Нямбаатар иргэн А.Уянгыг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгч, 500 сая төгрөг нэхэмжилжээ

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар өөрийнх нь санаачилсан "Туулын хурдны зам" төслийг тууштай эсэргүүцэж байсан иргэн А.Уянгыг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгч, 500 сая төгрөг нэхэмжилжээ.

Тодруулбал,  нэхэмжлэгчийг өөрийн нийтэлсэн 126 удаагийн постдоо 38 удаа “хулгайч” гэснээс болж иргэд, сонгогчид түүнийг хулгайч гэж ойлгож, энэ мэтээр харьцаж байгаа нь сэтгэл санааны хувьд асар их дарамт болоод ичгэвтэр байдалд оруулсан гэж үзсэн байна.