УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 7-ны өдөр нээлтээ хийж, төсвийн тодотгол хэлэлцэж эхэлсэн.
Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хэвлэлд өгсөн яриандаа "Н.Учралын ЗГ-т улс орны маргаашийг бодох ухаан, бодлого, эр зориг алга. МАН-ынхан 10 жил идэж уугаад ч ханахгүй байна..." гэхчлэн ярьжээ. Үүний хариуд Ардчилсан намын гишүүн экс намын даргаа "Энэ хэдий завандаа нуль ухаан болчихов" хэмээн сошиал хуудсандаа бичсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Энэ хэдий завандаа нуль ухаан болчихов ???? https://t.co/LAjqTtKG81
— Д.Сосорбарам (@so_tovgor) September 17, 2026