ВИДЕО: Японд иргэдийг баавгайнаас хамгаалахын тулд робот чоно ашиглаж эхэлжээ

ВИДЕО: Японд иргэдийг баавгайнаас хамгаалахын тулд робот чоно ашиглаж эхэлжээ

Японы Хоккайдо арлын Такикава тосгоны захиргаа зэрлэг баавгайгаас иргэдээ хамгаалахын тулд робот чоно ашиглаж эхэлжээ. Учир нь тус тосгонд сүүлийн үед баавгайн халдлага гарах болсон тул сэгсгэр том биетэй, толгойгоо эргүүлдэг, гэрэлтсэн улаан нүдтэй робот чоно худалдан авсан байна. Чононуудыг хотын захад байрлуулсан бөгөөд хөдөлгөөн мэдэрмэгц архирах улих чимээ гаргадаг аж. Хачирхалтай нь робот чононуудыг байрлуулснаас хойш тус бүс нутагт дахин баавгай үзэгдээгүй байна.

2020 он гарсаар Японы алс бөглүү нутгуудад баавгайн халдлагад өртөх тохиолдол хэд хэд гарсан бөгөөд хоёр хүн амиа алджээ. Тус “айлгагч” робот чоныг Японы зохион бүтээгч Ота Сэйки бүтээсэн бөгөөд 2018 оноос хойш 70 орчмыг зарсан гэнэ.

ҮЗЭХ: