Г.Батбаяр, Л.Банзрагч, Б.Болдбаатар, Т.Амина, Ноён Бондгор нарын уран бүтээлчдийг тусгаарлажээ

Г.Батбаяр, Л.Банзрагч, Б.Болдбаатар, Т.Амина, Ноён Бондгор нарын уран бүтээлчдийг тусгаарлажээ

Тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн нийт гурван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ний өглөөний 06:00 цагаас нийт тав хоногийн хугацаанд улс даяараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.

Тус халдвартай жолооч нь эхнэр болон дүүгийн хамт энэ сарын 8-нд “Улаанбаатар палас”-т зохион байгуулагдсан залуу дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” гэх тоглолтыг үзсэн нь тогтоогдсон бөгөөд одоогоор тус дуучин гэр бүлийн 11 хүний хамт нэгэн буудалд тусгаарлагдаж буй юм.

Харин хэвлэлүүд дуучин Д.Дэмбэрэлнямбуутай холбогдож тоглолтын талаар зарим зүйлсийг тодруулсан байна. Тэрээр “Бидний шинжилгээ сөрөг гарсан. Одоогоор дахин нэмж битгий халдвар илрээсэй л гэж бодож, залбирч сууна. Миний тоглолтыг үзэхээр танхим дүүрэн үзэгч цугларсан байсан. Нийт нэг цаг 40 гаруй минут үргэлжилсэн тоглолтонд маань өөр олон уран бүтээлч урилгаар ирж оролцсон. Жишээлбэл, МУГЖ Г. Батбаяр, Л.Банзрагч, Б.Болдбаатар, Т.Амина, Ноён Бондгор гэх мэт уран бүтээлчид оролцсон. Тэдгээрийг ч мөн тусгаарлачихсан байгаа гэсэн” хэмээн мэдээлсэн юм. Тус тоглолтод хоёр мянга гаруй хүн оролцсон гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө