Жүжигчин Д.Баттөмөр “Үнийн хөөрөгдөл бүү гарга” уриалгыг эхлүүллээ

Жүжигчин Д.Баттөмөр “Үнийн хөөрөгдөл бүү гарга” уриалгыг эхлүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үнийн хөөрөгдөл зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.  Энэ хүрээнд:

  • Хүчит шонхор захад үүсэж байсан махны үнийг хянан шалгалт хийж, буулгасан.
  • Махны үнийг нэмж зарсан хүчит шонхор, Таван-Эрдэнэ захуудад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус тус 20,000.000 (хорин сая) төгрөгийн торгууль оногдуулав.
  • Томоохон сүлжээ дэлгүүр болох Имарт дэлгүүр, Номин сүлжээ дэлгүүр, Оргил худалдааны төв,  CU сүлжээ дэлгүүр, Эфэс сүлжээ дэлгүүр, Түмэн шувуут ХХК зэрэг газрууд бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгохгүй, нөөц хэвийн байгаа талаар мэдэгдэл гаргасан.
  • Томоохон эмийн сан болох Монос Улаанбаатар ХХК, Ариун Монгол ХХК, Палома ХХК, Евро фарм ХХК, Хүрмэн ХХК-иуд амны хаалт, ариутгах бодисын үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй, тасралтгүй жигд хүртээмжтэй хүргэх талаар мэдэгдэл гаргасан.
  • Бөмбөгөр худалдааны төвөөс түрээслэгч нартаа үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн хангаж ажиллах талаар тушаал гаргаж, түрээслэгч нар нь дэмжиж гарын үсэг зурж, ШӨХТГ-т ирүүлсэн байна.

Мөн жүжигчин Д.Баттөмөр "Үнийн хөөрөгдөл бүү гарга" уриалгыг эхлүүлж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй хамтран мэдээлэл хийлээ. байна. Иргэдийг энэхүү уриалгад нэгдэж 24 цагийн дотор өөрийн фейсбүүк хуудасаараа олон нийтэд  дамжуулж хүргэхийг уриалж байгаа юм.