Дуучин Ука тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

Дуучин Ука тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

Дуучин Д.Уламбаяр буюу Ука арваннэгдүгээр сарын 20-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт анхны томоохон шоу тоглолтоо хийхээр товлоод байсан билээ. Тэрбээр цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор “DO IT” бие даасан тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж буй тухай мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Алтан гадас” одонгоор шагнуулсан билээ.