Т.Мөнхсайхан: COVID-19-ийн шинжилгээ авах цэгийг бүх дүүрэгт нээлээ

Т.Мөнхсайхан: COVID-19-ийн шинжилгээ авах цэгийг бүх дүүрэгт нээлээ

Улсын онцгой комиссын хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "11 цэгт COVID-19-ийн шинжилгээ авах, тандалт хийх ажлыг эхлүүллээ. Тухайн цэгүүдийг бүх дүүрэгт нээсэн. Маргаашаас үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Хоёр, гуравдугаар зэргийн хавьталд орсон шинжилгээ хийх шаардлагатай хүнийг харьяалалын дагуу дүүргүүдэд шилжүүлнэ.

Ингэхдээ хоёр төрлийн шинжилгээ авахаар төлөвлөсөн. Хавьтлууд 2,000 байсан ч нэмэгдэж, одоогийн байдлаар 2,800 орчим боллоо. Арваннэгдүгээр сарын 16 гэхэд эдгээр хүнийг шинжилгээнд бүрэн хамруулна" гэлээ.