Орхон аймагт гурван иргэнийг тусгаарлалаа

Орхон аймагт гурван иргэнийг тусгаарлалаа

Орхон аймгийн Онцгой байдлаас мэдээлэл хийлээ.

Орхон аймагт арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө гурван иргэнийг тусгаарласан байна. Тэдний хоёр нь ОХУ-д зорчоод ирсэн Монгол Улсын иргэн бол нэг нь "Энхсаран" сувилалд хэвтээд гарсан хүн ажээ.

"Энхсаран" сувилалд хэвтээд гарсан иргэнийг Улаанбаатараас Орхон аймаг руу орох замд нь холбогдож, шууд саатуулсан байна.  Эдгээр иргэдийг Улсын Онцгой комисстой зөвлөлдсөний үндсэн дээр урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарласан. Гурван иргэний сорьцын хариу өнөөдөр гарна гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.