Хятадын харилцаа холбооны “Huawei” корпораци “Honor” брэндийн ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн бизнесээ худалдана гэдгээ мэдэгджээ. Тус компаниас гаргасан мэдэгдэлд дурдсанаар гар утас үйлдвэрлэхэд шаардагдах техникийн эд ангиудыг олж авах боломжгүй байгаагийн улмаас “Honor” компанийн бүх хувьцааг худалдахаар шийдсэн гэжээ.
АНУ-ын Худалдааны яам 2019 оны тавдугаар сарын 17-нд “Huawei” компанийг хар жагсаалтад оруулснаар тус компанийг АНУ-д өндөр технологийн хэрэгсэл худалдан авах боломжийг нь хязгаарлаад байсан юм. Түүнчлэн энэ оны наймдугаар сарын 17-нд Америкийн эрх баригчид тус компанийн мөн 38 охин компанийг АНУ-д үйлдвэрлэгдсэн технологи, программ хангамжийг олж авах боломжийг нь хязгаарласан байна.
Эх сурвалж: Theverge