Сагсчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан эрэгтэй, эмэгтэй хамтарсан тоглолт Дарханд болно

Сагсчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан эрэгтэй, эмэгтэй хамтарсан тоглолт Дарханд болно

NBA-ын финалын тоглолтыг үзэхээр АНУ-ыг зорьсон Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдал гэнэт муудаж Калифорниад яаралтай эмнэлэгийн тусламж авсан билээ. О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан хандивын арга хэмжээ үргэлжилсээр байна. Энэхүү арга хэмжээ түүний биеийн байдал муудсан үеэс буюу өнгөрөгч зургадугаар сараас эхэлсэн. Монголоос төдийгүй гадаадын олон орноос эмчилгээнд зориулсан мөнгөн тусламжийг үзүүлсээр байна.

Мөн О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан спортын арга хэмжээ болох гэж байна. Тодруулбал, 1990-ээд оны шилдэг төвийн тоглогчдын нэг ОУХМ Д.Гүржав багшийн санаачлагаар долдугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн спортын ордонд Монголын эрэгтэй, эмэгтэй шилдэг тамирчдын хамтарсан тоглолтыг хийхээр болжээ. Энэхүү тоглолтоос олсон орлогийг О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулах юм.

О.Дөлөөний биеийн байдлын талаарх мэдээллийг ар гэрийнхэнээс нь Mongolia for Dulguun хуудсаар дамжуулан хүргэж байна.