Муурны дуу авиаг хүний хэл рүү орчуулдаг аппликейшн бүтээжээ

Муурны дуу авиаг хүний хэл рүү орчуулдаг аппликейшн бүтээжээ

Гэрийн тэжээмэл муурныхаа миавлах дууг хүний хэл рүү хөрвүүлэн сонсох боломжтой гэвэл та гайхшрах байх. Тэгвэл "Amazon"-ийн инженер байсан Хавьер Санчес муурны дууг хүний хэлээр орчуулдаг “MeowTalk” аппликейшн бүтээжээ.

Эрдэмтдийн судалгаанаас харахад муурны дуугаралт болгон өөр өөр байдаг аж. Өөрөөр хэлбэл муур өлсөх, цангах, өвдөх бүртээ өөр өөр дуу авиа гаргадаг байна. Энэ нь “MeowTalk” аппликейшныг бүтээх сэдэл болсон байна. Та муурныхаа дууг утсан дээр татсан аппликейшн дээрээ бичиж авснаар  юу хүсэж буйг нь мэдэх боломжтой юм.  

Одоогийн байдлаар програмын үгийн санд "Намайг тэжээ!", "Би ууртай байна!" "Намайг тайван орхи!" гэх мэт 13 үгс багтсан байна. Цаашид аппликейшныг муурны хүзүүвчинд суурилуулж хөгжүүлэхийг зорьж байгаа аж. Энэхүү аппликейшн “Google Play Store” болон “Apple”-ийн “App Store”-с үнэгүй татах боломжтой юм байна.

Эх сурвалж: BBC