ФОТО: Молдир Мекенбаева мөнгөн медаль хүртэв

ФОТО: Молдир Мекенбаева мөнгөн медаль хүртэв

Монгол Улсад анх удаа жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Бөхийн өргөөнд болж буй тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчид жюү жицүгийн Ne Waza, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu, Duo System гэсэн дөрвөн төрлүүдэд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

Өчигдөр үндсэн төрөл болох Ne Waza төрлийн жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон. Тэмцээний өмнө олны анхаарлыг татаад байсан үзэсгэлэнт бүсгүй Казахстаны тамирчин Молдир Мекенбаева мөнгөн медальт хүртжээ. Тэрбээр 52 кг-ын жинд өрсөлдөж, аваргын төлөөх барилдаанд нутгийн тамирчинд ялагдан Ази тивийн дэд аварга боллоо.

Молдир Мекенбаева 2016 онд 49 кг-ын жинд барилдаж, дэлхийн аварга болсон бол дараа жил нь дэд аварга болж байжээ.