МУГТ, “Рио 2016” наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай мэргэжлийн боксын тамирчин болохоор боллоо. Тодруулбал, тэрбээр МУГТ Н.Төгсцогтын менежер Эл Хэймонтой гэрээ байгуулан ажиллахаар болсон байна.
Тэрбээр сонирхогчдын боксын спортыг орхиж мэргэжлийн бокст хүч үзэх талаараа жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ хүсэлтийг олон хүнээс сонссон, надад хэлж байсан удаа ч бий. Гэхдээ цаг нь болохоор аяндаа болох байлгүй дээ. Нэг их яарахгүй л байна. Харин “UFC”-д тулалдах анхны монгол хүн болохыг хүсдэг. Тэр болтол өөрийгөө сайн бэлтгэнэ” хэмээн ярьж байлаа.