ЭМЯ: Сэлэнгэд 6, Улаанбаатарт 1 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Сэлэнгэд 6, Улаанбаатарт 1 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “12-р сарын 2-ны өдөр 16599 хүнд PCR шинжилгээ хийлээ. Орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгсөн 16 мянган хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

Хавьтлын шинжилгээ хийсэн 500 гаруй иргэнээс долоон хүнд коронавирус илэрсэн. Үүнд:

  • Улаанбаатарт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд энэ хүн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал тул тусгаарлагдаж байсан. Тус иргэний гурав дахь давтан шинжилгээнээс халдвар илэрсэн.
  • Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдний 5 нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд ажиглан тусгаарлах байранд байсан.

Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Архангай, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Архангай аймагт халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтлын шинжилгээг 100 хувь хийж дууссан. Батцэнгэл, Ихтамир суманд тандалтын шинжилгээ хийгдэж байна.