Нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 2154-д хүрээд байна

Нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 2154-д хүрээд байна

Гадаадад гацсан монголчуудыг эх оронд нь авч ирэх асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тэрээр 

"Гадаадад байгаа иргэд ялангуяа хөл хорио тогтоохоос өмнө тийз нь баталгаажсан иргэд орон байргүй болох, санхүүгийн хүндрэлд орох зэрэг асуудал мэр сэр гарсан учраас Элчин сайдын яамдууд руу чиглэл өгч судалгаа хийлгэсэн. Өнөөдрийн байдлаар 17 улсад 100 гаруй Монгол иргэн иймэрхүү хүнд нөхцөл байдалд орсон байгаа гэсэн мэдээллийг аваад байна. Гадаадын улс орнуудаас нэн яаралтай буцах хүсэлтэй байгаа 2154-д хүрээд байна.

  • Европ-647
  • Ази-113
  • Африк-4
  • Америк-295
  • Австрали-95

Дотоодын халдвар болон тэдгээрийн хавьтлуудыг тусгаарлах байранд байлгаж байгаа энэ нөөц боломжтойгоо уялдуулж, хоёроос гурван нислэг хийх боломжийг судалж байгаа" гэв.