ФОТО: Хэрэглээнд нэвтэрсэн дэлхийн шилдэг РОБОТУУД

ФОТО: Хэрэглээнд нэвтэрсэн дэлхийн шилдэг РОБОТУУД

Хүн робот хоёр дэлхий дээр зэрэгцэн амьдарч буй дүр зургийг бид зөвхөн кинон дээрээс л хардаг байсан бол бодит амьдралд биелэхээ олоход улам ойртсоор. Жил ирэх тусам улс орнуудын шинжлэх ухаан, техник технологийн өрсөлдөн ширүүсэж, үүний үр дүнд хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн төрөл бүрийн роботууд бүтээгдэж байна. Тэгвэл BBC агентлагаас хэрэглээнд нэвтэрсэн шилдэг роботуудыг танилцуулжээ.  

Тоёота Судалгааны Хүрээлэн (TRI)-ээс Калифорнийн лабораторид бүтээсэн гэрт зориулагдсан робот. Тус робот сарьсан багваахай шиг таазнаас дүүжлэгдэж байрладаг тул шалны зайг хэмнэх ач холбогдолтой. Робот нь аяга угаах, эд зүйлийг дээр байрлуулах, эсвэл дээрээс авч өгөх зориулалттай.

Руанда улсад ашиглагдаж буй тус робот нь коронавирусээр өвчлөгсдийн халууныг шалгах, өвчтөний биеийн байдлыг хянах, эмнэлгийн бүртгэл хөтлөхөд ашиглагддаг.  

Softbank-ийн бүтээсэн энэхүү роботыг "Pepper" гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн ахмадуудын асрамжийн газар ашиглагдаж байна. Тус робот нь төрөл бүрийн үйлдлийг гүйцэтгэх чадвартайгаас гадна харилцагчийнхаа асуултад хариулж, яриа өрнүүлдэг аж. Их Британи, Япон дахь асрамжийн газруудад "Pepper" роботыг одоо ашиглаж байгаа гэнэ.  Өмнө нь Pepper" роботыг Японы рестаронууд үйлчлүүлэгчийг угтаж авах, захиалга өгөхөд ашигладаг байжээ.

"Paro" хэмээх эмчилгээний робот нь гэнэтийн цочролд орсон хүмүүс, мөн хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнуудыг тайвшруулахад ашигладаг аж. Тус робот нь гэрийн тэжээмэл амьтантай адил бөгөөд хүмүүст тайвшрал, амар тайван байдлыг мэдрүүлдэг байна.

“Giraffplus” робот нь хүний цусны даралтыг хэмжиж, үзүүлэлтийг харуулах, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зорилготойгоор бүтээгджээ. Ихэвчлэн өндөр настнууд хэрэглэдэг байна.

Тус роботыг виртуал технологийн тусламжтай холоос удирддаг бөгөөд үйлчлүүлэгчдэд хүнд зүйл өргөх, өндрөөс бараа авах, тавиур дээр эд зүйл тавих гэх мэт биеийн хүчний ажилд туслах аж. "Telexistenc" компанийн бүтээсэн ухаалаг Model-T роботыг одоо Японы хэд хэдэн супермарктуудад ашиглаж эхэлсэн байна. Япон улс хүн амын дундаж наслалтаараа тэргүүлдэг орон. Тус улсад настай хүмүүс их байдаг учир энэ төрлийн робот тэдний номер нэг туслагч болж чаддаг аж.

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдлөхөд нь туслах зорилготой Японы “Cyberdyne” компани бүтээжээ.

АНУ-ын агаарын цэргийн хүчнийхэн тус робот нохойг бэлтгэл, сургуулилтдаа туршиж байна. Нохой мэт харагдах робот нь хиймэл оюун ухаан бүхий мэдээлэлд шуурхай анализ хийх чадвартай бөгөөд ямар нэгэн аюул, заналхийлэл пуужин гэх мэт болзошгүй аюулуудыг илрүүлж, түүний эсрэг арга хэмжээ авах зориулалттай аж.

Эх сурвалж: BBC