А.Амбасэлмаа: Алтай зочид буудалд дөрвөн голомтын хавьтал болсон 6 гэр бүлийн 22 хүн халдвар авсан

А.Амбасэлмаа: Алтай зочид буудалд дөрвөн голомтын хавьтал болсон 6 гэр бүлийн 22 хүн халдвар авсан

Өчигдөр/2020.12.08/ Алтай зочид буудалд тусгаарлагдсан иргэд халдвар авсан талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Тэрээр “Алтай зочид буудалд бид батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтлуудыг тусгаарласан байсан. Ингэхдээ гэр бүлийн хүмүүсийг хамтад нь, ганцаараа байгаа хүмүүсийг тус тусад нь тусгаарласан. Алтай зочид буудалд дөрвөн голомтоос тусгаарлагдсан 6 гэр бүлийн 22 хүн өвчилсөн. Бид 14 хоног тусгаарлахдаа энэ хугацаанд халдвар илэрч болох эрсдэл байна гэж ойрын хавьтлуудыг тусгаарладаг. Энэ журмаар тусгаарласан байсан. Энэ буудал тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг авч ирэх үеэс тусгаарлан, ажиглах байраар сонгогдож, ажиллаж байгаа. Тусгаарлан ажиглах байрыг сонгохдоо мэргэжлийн хүмүүс хяналт тавьж ажилладаг” гэв.