12 дугаар сарын 14-нөөс автомашины QR код үйлчлэхгүй, хуучин горимоороо явна

12 дугаар сарын 14-нөөс автомашины QR код үйлчлэхгүй, хуучин горимоороо явна

Энэ сарын 14-нөөс Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 төрлийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон албаны бусад хүмүүс хамтран мэдээлэл хийлээ. 

Тэрээр “Арванхоёрдугаар сарын 14-нөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарна.

18 үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг нээж, арванхоёрдугаар сарын 11-н хүртэл ажиллуулж байсан. Арванхоёрдугаар сарын 14-нөөс 52 төрлийн 21 мянга орчим аж ахуйн нэгжийн 281 ажилтан ажилладаг байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар нээж байна.сАрванхоёрдугаар сарын 14-нөөс замын хөдөлгөөн QR кодоор биш хуучин байснаар хэвийн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоно” гэв. Түүнчлэн тэрээр арванхоёрдугаар сарын 14-нөөс спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүнийг дэлгүүр, кафегаар худалдаалах эрх нээгдэж байгаа талаар дурдсан юм.