Өвөр Монголын “Одон” телевизийн хөтлөгч Б.Дулаан манай улсад 12 сая төгрөг хандивлажээ

Өвөр Монголын “Одон” телевизийн хөтлөгч Б.Дулаан манай улсад 12 сая төгрөг хандивлажээ

ӨМӨЗО-ны “Одон” телевизийн аяллын нэвтрүүлгийн хөтлөгч Б.Дулаан манай улсад дотоодод коронавирус гарсантай холбоотойгоор 12 сая 500 мянган төгрөгийн хандив илгээжээ. Тэрээр найз нарынхаа дунд Монголчуудад туслах “Дулааны найзуудын дулаан сэтгэл” хэмээх хандивын аян өрнүүлсэн байна. Хандиваар 29 мянган юань буюу 12 сая 500 мянган төгрөг цугларчээ. Түүний 250 гаруй найз нь хандивын аянд нэгдсэн бөгөөд хандивыг цар тахал тархсан аймгууд болон хөдөө орон нутгийн иргэдэд зориулах аж.

Б.Дулаан нь 2016 онд Монгол Улсын "Аялал жуулчлалын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдаж байсан телевизийнхээ “нүүр царай” хөтлөгч юм байна.