Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд явсан автобусыг замаас нь буцаажээ

Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд явсан автобусыг замаас нь буцаажээ

Энэ сарын 10-ны өдөр /2020.12./ Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн хот хоорондын автобусыг хотоос гарах замд нь буцаасан байна. Учир нь тус автобусны дугаар хотоос гарах тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэлгүй байна гэх шалтгаанаар буцаажээ. 

Энэ өдөр Эрдэнэт хот руу явахаар бэлтгэж, улсын дугаарын бүртгэл хийлгээд байсан автобусанд техникийн гэмтэл гарч зорчигчдоо өөр автобусанд сэлгэн суулгасан нь энэ аж. Гэтэл зорчигчдыг суулгасан тус автобусыг хот руу эргэж буцаасан нь олон хүнийг чирэгдүүлж, хүнд байдалд оруулсан байна. 

Шат, шатны байгууллагынхан зохион байгуулалтгүй ажиллаж зорчигчдыг олон цагаар уясаны эцэст өчигдөр шөнө тус автобусыг хотоос гаргасан аж.