Уул, уурхайн компанийн ажилчдыг хот руу буцааж байна

Уул, уурхайн компанийн ажилчдыг хот руу буцааж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг зорьж явсан уул уурхайн компанийн ажилчдаас коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн учраас ажилчдыг буцаасан байна. 

Туслан гүйцэтгэгч компаниудын 600 гаруй ажилтан ээлж солигдож ажиллахаар өчигдөр (2020.12.10) 16:00 цагийн үед Яармаг дахь "Оргил" худалдааны төвийн үүднээс хөдөлсөн ба бүгд шинжилгээнд хамрагдсан ч заримынх нь шинжилгээний хариу гараагүй байсан аж.

Ингээд замд явах хугацаанд "ТТ Жевико" компанийн нэг ажилтны шинжилгээнд коронавирусний халдварын сэжигтэй байдал илэрсэн тул автобуснуудыг буцаан татах шийдвэр гаргаад байна.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс нэг автобусанд 20 хүн суулгасан байсан ба ойролцоогоор 30 автобус Улаанбаатараас хөдөлсөн байжээ. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө