Тусгаарлах байрны зардлаа 21 хоногоор төлсөн иргэд зөрүү мөнгөө авах боломжтой

Тусгаарлах байрны зардлаа 21 хоногоор төлсөн иргэд зөрүү мөнгөө авах боломжтой

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт, Токио, Сөүл хот руу нислэг үйлдэж, өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг татан авахаар болсон. Энэ удаагийн нислэгээр ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах юм.

Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд зөрүү мөнгөө авахдаа өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт ОБЕГ-т авчирч өгч, үлдэгдлээ авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тусгай үүргийн нислэгийн хуваарь: 

  • 12 дугаар сарын сарын 16-ны өдөр Франкфурт-Улаанбаатар
  • 12 дугаар сарын 20-ны өдөр Токио-Улаанбаатар
  • 12 дугаар сарын 25-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэгд нислэг үйлдэх юм.