Байгууллагуудыг ажилчдаа ээлжээр болон гэрээсээ ажиллах боломжоор хангахыг зөвлөлөө

Байгууллагуудыг ажилчдаа ээлжээр болон гэрээсээ ажиллах боломжоор хангахыг зөвлөлөө

АНУ-ын судлаачдын тогтоосноор коронавирусийн халдвар гадаргуу дээр хоёр цагаас тав хүртэлх өдрийн хугацаанд байх эрсдэлтэй аж. Тухайлбал, коронавирус хаалганы бариул дээр таван өдөр, модон эдлэл дээр дөрвөн өдөр, хуванцар саванд 2-3 өдөр байдгийг тогтоосон байна. Тиймээс байгууллагууд ажилчдаа ээлжээр болон гэрээс нь ажиллах боломжоор хангахыг ЭМЯ-наас зөвлөлөө.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ирэх даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, зарим байгууллагын үйл ажиллагаа эхлэх гэж байна. Тиймээс тухайн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж ээлжээр ажиллуулах, ажилчдын гуравны хоёрыг гэрээсээ цахимаар ажиллуулах нөхцөл бололцоогоор хангах хэрэгтэй. Бүх уулзалтыг цахим болон утсаар хийж, албан хаагчдыг богиносгосон цагаар ээлжээр ажиллуулах шаардлагатай. Яагаад гэвэл олон өөр орчинд байсан хүмүүс нэг дор ирэхдээ амьсгалын замын болон агаар дуслын замын өчвнийг нэгэндээ тараах эрсдэлтэй” гэсэн юм.