ОХУ-ын алдартай влоггер, сошиал инфлюенсер Варламов манай улсын нийслэлд Улаанбаатар хотод 2019 оны намар ирж, нийслэл хоттой танилцах үедээ хийсэн бичлэгээ цахим хуудастаа тавьжээ. Тэрээр энэхүү бичлэг дээрээ монголын олон зүйлсийг гайхаж, шүүмжилж байсан байна.
Тодруулбал, замын хашлага хаалт, гудамж талбайн сандал гээд бүх зүйлс нь хятадых, чанар муутай, маш их түгжирдэг бөгөөд та хаана ч явсан “сүрэг приус”-тэй тааралдах болно гэх мэтээр ярьжээ. Влоггер Варламов сошиал сүлжээндээ нэг сая гаруй дагагчтай бөгөөд ихэвчлэн улс орнуудаар аялсан бичлэг хийж оруулдаг байна.