Өнөөдөр орой бархасбадь, санчир гарагууд давхцах маш ховор үзэгдэл болно

Өнөөдөр орой бархасбадь, санчир гарагууд давхцах маш ховор үзэгдэл болно

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 21-ны өдөр өвлийн туйл, нар буцах өдөр тохиож байна. Энэ өдөр нарны аймгийн гарагуудын дотроос хамгийн том гарагууд болох бархасбадь, санчир гараг давхцах ховор үзэгдэл болно. Уг хоёр гараг нь 20 жил тутамд хамгийн ихээр ойртдог ч 397 жилийн томоохон давтамж дээр давхацдаг байна. Энэ үзэгдлийг дэлхийгээс харах боломжтой бөгөөд Улаанбаатарын цагаар нар жаргасны дараа 17.00-18.00 цагийн хооронд харагдах аж. Бархасбадь гараг нь манай дэлхийгээс 300 дахин том, 318 дахин их жинтэй.

Хоёр гарагийн ойртсон байдал

Уг том гарагийн энерги санчир гарагтай давхацсанаар дэлхий дээр газар хөдлөлт, гал уулын дэлбэрэлт болох өндөр магадлалтай хэмээн одон орон судлаачид мэдээлж байна.

Хамгийн сүүлд 794 жилийн өмнө буюу 1226 оны гуравдугаар сарын 4-нд ийм үзэгдэл тохиож байсан аж. Энэ цаг үед Чингис хаан Тангудыг байлдан дагуулж байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Уг үзэгдлийг ямар нэгэн телескоп ашиглахгүйгээр харахыг хүсвэл:

  • Тэнгэрийн хаяаг ямар ч саадгүйгээр харж болох цэлгэр талбай эсвэл өндөрлөг газар олох,
  • Нар жаргаснаас хойш хагас цагийн дараа тэнгэрийн хаяаны баруун өмнө зүгт харах. Бархасбадь гараг маш тод од шиг харагдах бөгөөд Санчир түүний зүүн дээд хэсэгт бүдэг үзэгдэнэ. Давхцал болоход хоёр гараг нийлсэн тод од шиг харагдах ба зөрсний дараа Санчир Бархасбадийн баруун доод хэсэгт бүдэг үзэгдэнэ.
  • Гарагуудыг энгийн нүдээр үзэхэд тод од шиг харагдана. Хэрэв телескоптой бол Бархасбадь гарагийг тойрон эргэлдэх дөрвөн том дагуулыг харах боломжтой.

Бархасбадь гараг нарыг бүтэн тойроход 12 жилийг зарцуулдаг бол Санчир 29,5 жилийг зарцуулдаг байна. Дараагийн "Их давхцал" 2080 оны гуравдугаар сарын 15-нд өглөөгүүр болох гэнэ.

Эх сурвалж: NASA