СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн усанд 25 настай залуу унаж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн усанд 25 настай залуу унаж амиа алджээ

Дорноговь Замын үүд сумын нутагт Эрээн хотоос урагш 450 км зайд бороо ихээр орсны улмаас үерийн тогтоол усанд нэг иргэн мал хариулж явахдаа хөл алдан унаж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, долдугаар сарын 19-ний өдөр 25 настай эрэгтэй Ц нь мал маллаж байхдаа борооны үерт унаж нас барсан харамсалтай осол болсон байна. Дээрх хэргийг Замын-Үүд сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: иймд иргэд та бүхэн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.