Согтууруулах ундаа худалдахыг хориглох эсэхтэй холбоотой тодорхой шийдвэр гараагүй байна

Согтууруулах ундаа худалдахыг хориглох эсэхтэй холбоотой тодорхой шийдвэр гараагүй байна

Засгийн газраас нийслэл даяар хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотой зарим асуудлаар мэдээлэл өгч байна. Өмнө нь бүх нийтийн бэлэн байдлыг улс даяар тогтоох үеэр архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглоод байсан. Тэгвэл энэ удаад ямар арга хэмжээ авах талаар сэтгүүлчид асуухад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн 

“Бүх нийтийн бэлэн байдлыг бууруулсны дараа 18 болон түүнээс доош градустай согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон. Нөхцөл байдалтай уялдуулж бид шийдвэрийг өнөөдөртөө гаргах болно. Согтууруулах ундаа худалдах нь нэн шаардлагатай нэг, хоёр, гуравдугаар эрэмбийн асуудал биш гэж үзэж байгаа. Архи согтууруулах ундааг худалдаалахыг хориглосон шийдвэр гарсны дараа татвартай холбоотой зарим асуудал үүссэн. Түүнээс биш зайлшгүй нөхцөл байдал үүсээгүй” гэв.




Өнөөдөр хонь өдөр

8 минутын өмнө