Гадаадаас ирж буй иргэдийн тэжээвэр амьтдаас шинжилгээ аван Баянгол дүүрэгт тусгаарлаж байна гэв

Гадаадаас ирж буй иргэдийн тэжээвэр амьтдаас шинжилгээ аван Баянгол дүүрэгт тусгаарлаж байна гэв

Одоогоор нийслэлийн хэмжээнд 60 гаруй мянган гэрийн тэжээвэр нохой, 3000 орчим муур байдаг аж. Дэлхий нийтэд гэрийн тэжээвэр амьтад” Covid-19-ийн” халдвар авсан тохиолдол гараагүй байна. Судалгаагаар ганц нэг тохиолдол илэрсэн ч хүнд Covid-19-ийн халдвар тараагаагүйг эрдэмтэд баталж буй юм.

Харин манай улсын хувьд гадаад улсаас тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдийн гэрийн тэжээвэр амьтныг хүнтэй адилхан тусгаарлаж байгаа талаар Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Түмэннасан мэдээлжээ. Тэрээр “Монгол Улсын хувьд гадаад улсаас тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдийн гэрийн тэжээвэр амьтныг хүнтэй адилхан тусгаарлаж байна. Эзэн нь тусгаарлах байранд тусгаарлагдаж, тэжээвэр амьтнаас бас шинжилгээ авдаг. Монголын гэрийн тэжээвэр амьтад гадаадын бусад орны амьтадтай харьцуулахад гэрийнхээ хоолыг хувааж идэж, өвөртөлж унтаад байдаггүй болохоор халдвар авах эрсдэл бага гэж бодож байна.

Өнөөдрийн байдлаар 10 гаруй нохой, найман тэжээвэр муурнаас шинжилгээ авахад вирус илрээгүй. Улсын хэмжээнд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор гэрийн тэжээвэр амьтдыг тусгаарлах байрыг Баянгол дүүрэгт бэлдсэн” гэж мэдээлжээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө